Ухаалаг нэвтрэлт бүртгэлийн систем

Манай систем нь байгууллагын ажилтан, зочин бүрийг vCard-аар бүртгэх ухаалаг систем юм.
Зүгээр л QR код уншуул.

Мэргэжилтэн бүртгэл хэсэг

Байгууллагын ажилтнуудын мэдээллийг бүртгэх, засварлах, устгах, хайх болон QR код үүсгэх боломжтой.

  • Овог, нэр, албан тушаал, хэлтэс, зураг, холбоо барих мэдээлэл зэрэг үндсэн мэдээллийг оруулна.
  • Бүртгэл хийгдмэгц тухайн ажилтанд зориулсан давтагдашгүй QR код автоматаар үүснэ.

Нэвтрэлтийн бүртгэл хэсэг

QR код уншигч төхөөрөмж ашиглан ажилтны нэвтрэлтийн мэдээллийг автомат бүртгэж, огноо, цаг, үйлдлийн төрлөөр нь хянах, шүүж харах боломжтой.

  • Нэвтэрсэн – ажилдаа ирсэн бүртгэл
  • Гарсан – ажил тараад гарсан бүртгэл

Сонгосон огноогоор Excel болон PDF форматаар тайлан гаргах боломжтой.

Мэргэжилтэн мэдээлэл хэсэг

Энэхүү хуудас нь тухайн ажилтны хувийн мэдээлэл, QR код болон нэвтрэлтийн бүртгэлийг нэг дор харуулах нэгдсэн дэлгэрэнгүй цонх юм Мэргэжилтэн QR код нь тухайн хүнийг таних зориулалттай бөгөөд ID карт, хүзүүний оосор, мобайл төхөөрөмж дээр ашиглаж болно.

QR кодыг дараах форматаар татаж авах боломжтой.

PNG, SVG, JPEG

Мэргэжилтэн карт

Энэ бол ажилтны мэдээллийг агуулсан, QR код шингээсэн ухаалаг таних карт юм. Зүгээр л карт дээрх QR кодыг уншуулснаар тухайн ажилтны нэр, албан тушаал, харьяа хэлтэс, холбоо барих утас зэрэг vCard мэдээлэл автоматаар бүртгэгдэнэ.

Дагалдах хэрэгсэл

  • Оосор / 2 m / + өнгө өөрчлөх болон лого нэмэх / Төлбөртэй /
  • Пластик карт / 54x86 mm / + Карт дизайн гаргах / Төлбөртэй /
  • Картны гэр / 54x89 mm /

Үнийн санал авах

Хэрэв та бидэнтэй хамтран ажиллах буюу санал хүсэлт илгээхийг хүсвэл бид баяртай хүлээн авах болно.

Манай баг тантай удахгүй холбогдох болно.